Энэтхэгт 73 настай эмэгтэй хоёр ихэр охин төрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-07 10:13:11
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгийн зүүн өмнөд нутгийн Андхра-Прадеш мужид 73 настай эмэгтэй хоёр ихэр охин төрүүлжээ.


Үр суулгуулсан эмэгтэйн хоёр ихэр охиныг эмч нар пүрэв гарагт хийсвэр хагалгаагаар эх барьж авчээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж эмэгтэйчүүдийн эмч, доктор Ума Санкар “BBC” телевизийн сурвалжлагчид ярьсан байна.


Бид үргэлж хүүхэдтэй болохыг хүсдэг байсан боловч өнөөг хүртэл хүүхэдтэй болж чадахгүй байсан гэж ихэр охины ээж Манаямма Ярамати хэлжээ. “Бид үнэхээр аз жаргалтай байна” гэж түүний нөхөр 82 настай Ситарама Ражарао ярьсан байна.


Ташрамд дурдахад, Энэтхэг улсад 2016 онд 70 настай эмэгтэй Далжиндер Каур үр суулгуулж нэг хүү төрүүлж байсан аж. 

Холбоотой мэдээ