“Хүүхдийн төрсөн өдөр”-өөр цалинтай чөлөө олгодог болох уриалга гаргалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-09-09 22:12:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын газраас үр хүүхэддээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, хүүхдүүд гэр бүл, аав ээжийн хамт насан туршдаа мартагдахааргүй дурсамжийг бий болгох зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг ажилтан албан хаагчдынхаа “Хүүхдийн төрсөн өдөр”-өөр ажлын нэг өдрийн цалинтай чөлөө олгодог болох уриалга гаргалаа. 

Мөн ажилчдынхаа "Гэр бүл болж батлуулсан өдөр”-өөр нь цалинтай чөлөө олгох шийдвэрийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа гаргаж буйгаа танилцууллаа. Ингэснээр эцэг эхчүүд хүүхэддээ цаг гаргах, нандин дурсамжуудыг хамтдаа бүтээх боломж бүрдэж байгаа юм гэдгийг онцолсон юм. Иймд аж ахуйн нэгж байгууллагуудын шийдвэр гаргагчдыг уг уриалгыг дэмжин алба хаагчдынхаа нийгмийн асуудалд идэвх санаачилга гарган ажиллахыг уриалсан юм.


Холбоотой мэдээ