Монголд хуучны шаазан урлал илүү эрэлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-09-11 11:31:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд шинэ урлалын шаазан эдлэлүүд гарч байгаа ч, "Эмээлтэй хос морь", "Таван хүүхэдтэй өвгөн" зэрэг хуучны урлал нь илүү эрэлттэй байна.


Байгуулагдсанаасаа хойш гурван сая аяга үйлдвэрлэсэн Монголын шаазан ваарны үйлдвэр 1995 онд хаалгаа барьснаас хойш шаазан урлалын бүтээлүүд үнэд орж, бүр эртний эдлэл сонирхогчдын ховор нандин цуглуулгад багтах болсон билээ. Монгол хүний ур ухаан шингэсэн шаазан урлалаа сэргээхээр, өнгөрсөн онд Налайх дүүрэгт байгуулсан "Монгол өв шаазан" компани үндэсний хээ угалз,  хэв маяг, хийцээрээ бусад орныхоос ялгарах "Эмээлтэй хос морь", "Таван хүүхэдтэй өвгөн", "Эхнэр нөхөр", "Лам" зэрэг долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Мөн шинэ загвараар буюу монгол гутал хэлбэртэй харандааны сав бүхий гар утасны тавиур гаргажээ. Энэ нь олны сонирхлыг татаж байгаа ч "Эмээлтэй морь", "Таван хүүхэдтэй өвгөн" зэрэг уламжлалт загвар нь илүү эрэлттэй байгаа тухай тус компанийн захирал Д.Дашдэлгэр ярилаа. Гэхдээ тус компанийнхан  "Араг үүрсэн хүүхэд", "Эмээлтэй хүүхэд" зэрэг хуучны загвараа шинэчлэхээр ажиллаж байгаа аж.




Холбоотой мэдээ