Гамшгийн эрсдэлийн чиглэлээр сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-12 15:35:06

Дорноговь/МОНЦАМЭ/. “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль болж буйтай холбогдуулан гамшгийн үед иргэдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр Сайншанд сумын төсөвт байгууллагууд болон иргэн, аж ахуйн нэгжүүдэд сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулав.

Болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон гамшиг болсон үед иргэд болон мэргэжлийн анги, төрийн байгууллагууд юу хийх, хэрхэн яаж ажиллах талаар тодорхой ойлголттой болоход сургуулийн зорилго оршиж байгаа гэж албаныхан онцлов.

Гамшгаас хамгаалах дадлага сургуулийн хүрээнд Сайншанд сумын иргэд "Яаралтай цуглар” дохиогоор нүүн шилжих байранд цугларна.

Холбоотой мэдээ