Баруун сумд өвс, хадлангаа сайтар татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-13 13:05:12

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр баталсан өвөлжилтийн бэлтгэл болон улс, орон нутгийн нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавих ажлын ажлын хэсэг Өндөр-Улаан, Чулуут, Хангай, Цахир, Тариат суманд удирдамжийн дагуу ажиллалаа.

Сумдууд өвлийн бэлтгэлээ 70-100 хүртэл хувиар биелүүлсэн байна. Ургац сайн гарсан учраас баруун сумууд өвс, хадлангаа сайтар татаж авчээ.

Хангай сумын тухайд сумын Засаг даргын 01 тоот албан даалгавар гаргаж, албан байгууллага, аж ахуйн нэгж, багуудад хүргүүлэн биелэлтийг тооцон ажиллаж байна.

Малчид 3000 тн өвс, 60 тн гар тэжээл бэлтгэхээс 2200 тн хадлан, 45 тн гар тэжээл бэлтгэсэн нь 73 хувьтай байна. Сумын нөөцөд өмнөх жилийн үлдэгдэл 10.0 тн өвс, албан байгууллагуудын 16.0 тн өвсийг төвлөрүүлжээ. Аюулгүйн нөөцөө бүрдүүлэх зорилгоор 3 га талбайд ногоон тэжээл тариалж 45 тн тэжээл хураан авахаар төлөвлөж байна. Энэ өвөл гадна дотнын отор нүүдэл байхгүй гэдгийг сумын удирдлагууд хэлж байлаа.  

Холбоотой мэдээ