БНХАУ-д “Juul” компанийн цахим худалдааг зогсоожээ

Дэлхийд | Эдийн Засаг
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-18 16:52:11
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CNBC/. АНУ-ын электрон тамхи үйлдвэрлэгч “Juul” компанийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын томоохон цахим худалдааны сайтууд худалдаалахаа зогсоожээ.


Цахим худалдааны “JD.com” болон “Alibaba” группийн “Tmall” сайтад энэ сарын 9-13-ны хооронд Juul” компанийн бүтээгдэхүүнийг худалдааг эхлүүлсэн боловч мягмар гарагаас зогсоосон байна.


“Манай бүтээгдэхүүн одоогоор Хятадын цахим худалдааны сайтууд худалдаалахгүй байгаа хэдий ч бид худалдаагаа дахин эхлүүлэхийн тулд холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэж Juul” компанийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт мэдэгджээ. 


Одоогоор тус компанийн бүтээгдэхүүний худалдааг ямар учраас зогсоосон талаар “JD.com” болон “Tmall” сайтаас албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Холбоотой мэдээ