Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдгүүд шалгарлаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-09-19 20:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шилдэг бүтээлийг тодруулдаг “Цахиур-2019” ёслол өнөөдөр “Сити тауэр” төвд боллоо.

Монголын Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын “Дойче велле” академи,  МҮОНРТ-ээс хамтран зохион байгуулж буй “Цахиур-2019” ёслол энэ жил гурав дахь удаагаа болж байна.

Энэ жилийн “Цахиур-2019”-ын уралдаанд 30 гаруй бүтээл ирснээс 12-ыг шалгаруулж шилдгээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” сурвалжлагаар, “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Отгон "Хятадын “Дун-Юань” компани 4 жил хууль бусаар олборлолт явуулжээ" нэвтрүүлгээрээ, МҮОНРТ-ийн эрэн сурвалжлах баг "Таалийгаачдаа хайсан монголчууд" цуврал нэвтрүүлгээрээ тус тус шалгарлаа.

Ёслолын үеэр “Үнэн мөхөсдөх эрин үеийн эрэн сурвалжлах сэтгүүлзүй” сэдвээр хэлэлцүүлэг болсон юм.

Б.Болд

Холбоотой мэдээ