“Huawei” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-09-20 10:42:51

МЮНХЕН. /BВС/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компани хамгийн сүүлийн үеийн загварын ухаалаг гар утасуудаа танилцуулжээ. Эдгээр гар утас нь “Android” үйлдлийн системтэй утаснуудад урьдчилан суулгасан байдаг зарим хавсралтгүй /application/ ажээ.


Mate 30”, “Mate 30 Pro” гар утасны аль алинд “YouTube”, “Google Maps”, “Gmail” зэрэг хавсралт байхгүй бөгөөд хэрэглэгчид гуравдагч хавсралтуудыг  сонгон татах зориулалттай “Play Store”-гүй аж. Харин “Huawei” үүнийг зохицуулахын тулд өөрсдийн шинэ хавсралтуудыг суулгасан байна.


Шинэ гар утаснуудыг танилцуулах арга хэмжээ Германы Мюнхен хотноо пүрэв гарагт болжээ. Huawei” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн “BBC” сувагт мэдээлснээр, “Facebook”, “Instagram”, “WhatsApp” зэрэг хавсралтыг “Huawei App Gallery”-с татах боломжтой ажээ. 


Mate 30” цувралууд нь “Kirin 990 5G SoC” процессортой, зургаан өнгөний сонголттой гэнэ. “Huawei” шинэ загварын гар утаснуудаас гадна “HUAWEI WATCH GT” цагийг танилцуулсан байна. 

Холбоотой мэдээ