Тариаланчид шинэ комбайн хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Ургац
хураалтын өмнөхөн тариаланчид шинэ комбайн хүлээн авлаа.
ОХУ-ын “Внешэконом” банкны гурван сая еврогийн
хөнгөлттэй зээлээр хоёр төрлийн хүчин чадлын, үр тариа хураах 36 ширхэг комбайн
нийлүүлэгдэж ирснийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт
ажиллах үеэр тариаланчдад хүлээлгэн өгсөн юм.
Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэдгийг тариаланчид хэлж байв.
Энэхүү техник, тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр жилд 23 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд бүрэн хураах боломжтой болж байна. Мөн шинэ техник үйлдвэрлэлд нэвтэрснээр үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байгаа аж. Комбайнуудыг Монгол Улсын Хөгжлийн банкны "Ди Би Эм лизинг" ХХК ОХУ-аас оруулж иржээ.
Холбоотой мэдээ

Архангай аймагт Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний зуун жилийн ойг тэмдэглэлээ
18 минут

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа
2 цаг