"Оймон" компанийн барьсан 80 айлын орон сууц ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-21 19:23:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Мѳрѳн хотод "Оймон" компани анхны 10 давхар 80 айлын орон сууц барьж ашиглалтад оруулан нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн Засаг дарга Л.Ганболд, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, "Оймон" компанийн удирдлагууд оролцлоо. Орон нутагт хамгийн чанартай, стандартын, жишиг болохуйц орон сууц барьсан тус компанийн хамт олонд орон нутгийн удирдлагууд талархал илэрхийлж "Оймон" компанийн захирал Х.Батбаярт Мөрөн сумын "Тэргүүний ажилтан" цол тэмдэг гардуулаа. Тус барилга төмөр бетон, бүрэн цутгамал учраас газар хөдлөлтөд тэсвэртэй гэдгээрээ онцлог гэнэ. Мөн дуу чимээ, тоос шорооноос тусгаарлах 3 давхар шиллэгээ бүхий вакуум цонх, орчин үеийн өрөөний зохион байгуулалтын оновчтой шийдэл бүхий 24 цагийн ажиллагаатай цахилгаан шат, автомашины дулаан зогсоол, төвлөрсөн халуун, хүйтэн устай галын аюулгүй байдлын систем, дотор болон гадна талбайн камерын хяналтын систем, хүүхдийн тоглоомын талбай зэрэгтэй аж. Орон сууцыг хувийн хөрөнгө оруулалтаар "Оймон" ХХК барьж гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. 


 

Холбоотой мэдээ