Мал төллөлт 22,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-10 19:10:03

Хөвсгөл аймагт хаваржилт хэвийн мал төллөлт 22,3 хувьтай байна. Зарим сумдад цас их орсны улмаас хаваржилт хүндэрч байсан боловч цаг агаар дулаан тогтуун байгаа учраас цас хайлж эхэлсэн байна.

Аймгийн хэмжээнд 1,9 сая гаруй эх мал төллөхөөс 422 мянган мал төллөж төл бойжилт 99 хувьтай байгаа гэнэ. Оны эцсийн тооллогоор 4,3 сая толгой мал тоолуулснаас 14 мянга гаруй мал  хорогдсон дүн мэдээтэй байна. Малын хорогдол Галт, Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр суманд ихээхэн гарсан бөгөөд тусламж дэмжлэг шаардлагатай сумдад өвс тэжээл болон Хүмүүнлэгийн тусламжуудыг бүрэн хүргэжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ