Ерөө сумын Засаг даргыг албадан саатуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-23 15:29:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатарыг алт олборлогчидтой хууль бус гэрээ байгуулсан гэх шалтгаанаар энэ сарын 20-нд цагдан хорьжээ.

Энэ сарын 16-17-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаад байсан юм. Ерөө сумын “Агуйт гэдэг газраас 40 гаруй хувиараа алт олборлогчдыг хорьж саатуулсан бөгөөд шалгалтын явцад Ерөө сумын Засаг дарга холбогдсон учраас ийн түүнийг саатуулан шалгаж эхэлжээ.

Мөн түүнийг сумын Засаг даргын эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, хуулиар хориглосон газарт 90 гаруй аж ахуйн нэгжүүдийг оруулан олборлолт явуулсан хэмээн буруутгаж байгаа аж.

Холбоотой мэдээ