Египетэд 350 гаруй хүнийг баривчилсан байна

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-24 11:05:16
Yesukheitumur Tumurbaatar

КАИР. /Aljazeera/. Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах Халил Ас-Сисийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 350 гаруй хүнийг баривчилсан байна гэж Каир хотод төвтэй Египетийн Хүний эрх, эрх чөлөөний комиссоос мэдээлжээ.


"Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн жагсаалын үеэр нийт 356 хүнийг баривчилсан. Эдгээр хүмүүсийн дунд сэтгүүлч, оюутнууд болон Египетийн идэвхтэн, хүний эрхийн хуульч Махиенур Эл-Масри нар байна" гэж мэдээлэлд дурдав.


Египетийн Ерөнхийлөгч Ас-Сиси болон цэргийн албан хаагчдыг авлигын хэрэгт буруутгадаг Мохамед Али гэгч Ерөнхийлөгчийг огцрохыг уриалсны дараа олон нийтийг хамарсан жагсаал идэвхжиж эхэлжээ. 

Холбоотой мэдээ