Шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-04-11 10:45:00

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг угтан төв, орон нутгийн цагдаагийн байгууллагууд олон төрлийн ажил зохиож байна.

Цагдаагийн байгууллагын баруун бүсийн шилдэг хэсгийн төлөлөгч шалгаруулах тэмцээнд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймаг дахь Цагдаагийн газраас тус бүр 10 хэсгийн төлөөлөгч оролцлоо. Тэмцээнд оролцогчид хууль эрх зүйн мэдлэг, сэтгэн бодох чадвар, гүйцэтгэх ажлын ур чадвар гэсэн 14 төрлийн  үзүүлэлтээр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүчээ сорив. Тэргүүн байрт Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Сонгино сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Д.Гантөмөр 81 оноогоор шалгарлаа. Дэд байрыг 76.5 оноогоор Нөмрөг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Эрдэнэбат, гуравдугаар байрыг 76,05 оноогоор Увс аймаг дахь Цагдаагийн газрын Түргэн сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч З.Батзориг нар тус тус эзэлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ