Өсвөрийн “ДМЮ”-чууд “Готиа Кап”-т өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-04-11 11:34:03

БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотноо Монголын хөлбөмбөгийн "ДМЮ" клубын 14 хүртэлх насны баг хаврын бэлтгэл сургуулилтаа хангасан байна.

Манай өсвөрийн тамирчид ӨМӨЗО-ы хөлбөмбөгийн холбооны урилгаар Санья хот дахь өвлийн бэлтгэлийн бааз болон Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр хоёр долоо хоногийн турш олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, нөхөрсөг тоглолтууд хийжээ.

Өсвөрийн “ДМЮ”-чууд энэ жил Японд болох олон улсын нэр хүндтэй тэмцээн, өсвөр үеийнхний клубүүдийн ДАШТ хэмээгддэг "Готиа Кап"-т оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж, ур чадвараа ахиулж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, "ДМЮ" клубын 13 хүртэлх насны баг нь өнгөрсөн оны 12 дугаар сард Хайнанд өвлийн бэлтгэлээ хангах үеэр олон улсын тэмцээнд оролцож Бразилын алдарт "Флуминенсе", ОХУ-ын "Чита" клубын дараа орж хүрэл медалийн эзэд олж байсан юм.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ