“Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт Интерполын сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-25 14:07:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газарт Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполтой хамтран “Соёлын өвийн хууль бус эргэлттэй тэмцэх нь” сэдэвт интерполын үндэсний ажлын уулзалт энэ  сарын 23-аас 24-ний өдрүүдэд болж, оролцогчдод  сертификат гардууллаа.

Интерполын мэргэжилтнүүд хоёр өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагын чиглэл хариуцсан алба хаагчдаас гадна Боловсрол, соёл, шижлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар  зэрэг соёлын өвийг хамгаалах чиглэлээр  ажилладаг төрийн холбогдох  байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон мэргэжилтнүүдэд сургалт хийсэн байна. Сургалтаар интерполоос соёлын өвийн үндэстэн дамнасан хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гишүүн орнуудын Үндэсний төв товчоодоор дамжуулан цагдаа, хууль сахиулах байгууллагуудад үзүүлж буй дэмжлэг туслалцааны талаар танилцуулав. Мөн дэлхий дамнасан соёлын өвийн хууль бус үйлдлүүдтэй холбоотой  гэмт хэрэгтэй тэмцэж буй  туршлагууд болон шинэ мэдээллийг танилцуулав..

Холбоотой мэдээ