Их Британи Венесуэлд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-25 13:00:11
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /Reuters/. Венесуэлийг эм тариа, цэвэр усаар хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улс дахь тусламжийн байгууллагуудад 37.30 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж Их Британийн Засгийн газраас мэдэгджээ.


“Венесуэлд нүүрлэсэн хүмүүнлэгийн хямрал улам бүр газар авч байгааг тус улсын Ерөнхийлөгч Н.Мадуро хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хэдий ч ард түмэнд тусламж шаардлагатай байна” гэж Их Британийн Олон улсын хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Алок Шарма мэдэгдэв.


Мөн тэрбээр Венесуэлд тусламж үзүүлэхийг бусад улс орнуудад уриалаад, энэхүү тусламж хөрш орнууд руу олон саяараа дүрвэж байгаа Венесуэлийн ард түмэнд урт хугацааны дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ