Энэ сард обьектын түймэр 5 гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 9 дүгээр сард зургаан удаагийн аюулт үзэгдэл осол, тохиолдсоны дотор объектын гал түймэр 5, эрэн хайх аврах ажиллагаа 1 гарсан байна.
Дурдвал, Цэнхэр суманд малчны
өвөлжөө, Хотонт суманд малчин Б-н 5 ханатай, 4 ханатай хоёр монгол гэр, эд
хогшил, суудлын автомашины хамт, Булган суманд мөн 4 ханатай монгол гэр, эд хогшлын хамт
бүрэн шатсан байна. Булган сумын тус айлд мал харж байсан 15 настай эмэгтэй
хүүхэд ор сураггүй болсныг хоёр хоног эрэн хайж, Баянхонгор аймгаас олжээ.