Түрээсийн орон сууцанд 90 айл орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 13:45:10

Сэлэнгэ аймгийн Мандал суманд нийт 115 иргэн бүртгүүлсэнээс Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журмын шаардлага хангасан 90 иргэн орон сууц түрээслэх эрхтэй болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248-р тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Төрийн орон сууцны корпорациас Төрийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо.

Энэхүү хөтөлбөрийг “Аймаг бүрт 1000 айлын орон сууц, хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдсан 126 айлын орон сууцны “Мандал хотхон”-ны 90 орон сууцанд хэрэгжүүлж байна. Байрны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 8-ны өдөр болсон юм.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ