“Урлагийн академи төгсөгчид” үзэсгэлэн гарав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-27 20:03:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей хамтран “Урлагийн академи төгсөгчид” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргаад байна. Үзэсгэлэн 10 дугаар сарын 2-ныг дуустал Монголын уран зургийн галерейд гарна.

Анх 1952 онд И.Е.Репиний нэрэмжит урлагийн академид монгол зураач суралцаж төгссөнөөс хойш өдгөө 100 гаруй уран бүтээлч, урлаг судлаач төгссөнөөс 73 уран бүтээлч 80 гаруй бүтээлээ энэ үзэсгэлэнд тавьжээ. Эдний дундаас  Монгол Улсын Ардын зураач тав, Төрийн шагналт ес, Урлагийн гавьяат зүтгэлтэн зургаа, Монголын урчуудын эвлэлийн шагналт 30 гаруй, Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор нэг, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор тав, Соёл судлалын доктор нэг, дэд профессор хоёр байна.


 

Холбоотой мэдээ