Монголд анх удаа хармагны цай үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн “Хатан жимс” цехийн хамт олон Монголдоо анх удаа хармагны цай үйлдвэрлэж эхлээд байна. Дан хармаг болон хармаг, нохойн хошуу, халгайн найрлага бүхий хоёр төрлийн цайг үйлдвэрлэж байгаа юм.
4 граммаар жижиглэн битүүмжилсэн тус бүтээгдэхүүнийг 200 грамм халуун усанд 3-5 минут хандлаж уух зориулалттай ажээ.
С амин дэмээр баялаг хармаг жимсний цай нь гэдэс дотор цэвэрлэж, цусны даралт бууруулах үйлчилгээтэй гэж “Хатан жимс” цехнийхэн хэлж байна. Тус хамт олон зөвхөн хармаг жимсээр дагнасан өөр олон төрлийн бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн Өмнөговь аймгийн Баяндалай суманд хармагны 40 га талбайг нөхөн сэргээж хамгаалах үйл ажиллагаа эхэлж байгаа бөгөөд тус аймгийнхаа сум бүрт байгаль хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж байгаа юм байна.
Өмнөговь аймгийн хувьд хоёр төрлийн хармагны бут ургадаг бөгөөд тус бутнаас ургасан хармаг жимснүүдийн эмт чанар нь давамгайлсан байдаг гэнэ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн