"Шинэ Өвөрхангай" төслийн хүрээнд 26 эмэгтэй Япон улсад дадлагажина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2019-09-30 10:28:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж  “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлж, эхний удаад 26 эмэгтэйг Япон улсад суралцуулж дадлагажуулахаар болсон байна. 

“Шинэ Өвөрхангай” төслийн хүрээнд, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч Япон улстай хамтран таван жилийн хугацаанд Өвөрхангай аймгийн харьяат 1000 залууг илгээж, Токио, Хирошима, Осака, Сайтама хотын компаниудад дадлагажуулан Өвөрхангай аймгийн сум орон нутгийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Энэ төслийн гараа болгож, анхны сонгон шалгаруулалтаа Өвөрхангай аймгийн Хархорин суманд долдугаар сарын 23-нд зохион байгуулж, Японы Сайтама мужийн Хүнсний бүтээгдэхүүн түгээх үйлдвэрт 10 хүнийг  дадлагажуулахаар болжээ.

Шалгарсан 10 эмэгтэй 2020 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Япон Улсыг зорихоор хэлний сургалт хийж байна. Дараагийн сонгон шалгаруулалтыг 11 дүгээр сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд зохион байгуулж, Хоол боловсруулах үйлдвэрт гурван жилийн хугацаагаар дадлагажих 16 эмэгтэйг сонгоно. 

Холбоотой мэдээ