Ангараг дээрх амьдралын талаарх нотолгоо олдож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-09-30 12:51:38

ВАШИНГТОН. /Sputnik/. Ирэх онд АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ болон Европын Сансрын агентлагийн /ESA/ өрөмдлөгийн тандалтын төхөөрөмжүүд амьдралын ул мөр хайхаар Ангараг гарагийг зорино.


“Урт хугацааны турш таамагласан нотолгоог тэдгээр төхөөрөмжийн аль нэг нь илрүүлнэ” хэмээн найдаж байгаагаа “NASA-гийн ахлах эрдэмтэн, Доктор Жим Грин илэрхийлжээ. Түүний мэдээлснээр, Европын “ExoMars” болон “NASA”-гийн “Mars 2020” төхөөрөмжийг ирэх оны гуравдугаар сард хөөргөх бөгөөд 2021 онд Ангараг дээр бууж, өрөмдлөг хийх ажээ.


Судалгааны ажлыг Улаан нүдэн гараг дээр дөрвөн тэрбум жилийн өмнө далай байсан гэгдэж буй газарт явуулах аж. Ангараг гарагийн гадаргуу дор усны нөөц байсан байх магадлал бүхий анхны геологийн нотолгоо олдсонтой холбогдуулан уг судалгааг эхлүүлэхээр болсон билээ. 

Холбоотой мэдээ