Шонхорууд Хойд бүсийн хошой аварга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-09-30 20:04:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Хойд бүсийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч” тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр сургуулийн “Шонхор” багийн тамирчид тэргүүлж, алтан медаль, шилжин явах цом мөнгөн шагналын эзэд болсон төдийгүй улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан хойд бүсийн аварга шалгаруулах эл тэмцээнд  Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Төв, Архангай аймгийн 7 багийн 60 гаруй өсвөрийн аврагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Уламжлалт тэмцээний тэргүүн байрын эзэн “Шонхорбагийн тамирчид аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2019тэмцээнд 17 сургуулийн 120 гаруй сурагчдаас тэргүүлсэн амжилтаар уг тэмцээнд оролцсон байна. Мөн багийн хүүхдүүд 2018, 2019 онд аймагтаа тэргүүн байр эзэлсэн бөгөөд 2018 онд Хойд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд дэд байр, 2019 онд тэргүүн байр эзэлсэн амжилтуудыг гаргажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр уламжлал болон явуулдаг юм.  

Холбоотой мэдээ