“Гэмт хэрэг, зөрчилгүй байгууллага, хамт олон”-ыг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-09-30 17:35:54

Увс /МОНЦАМЭ/. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурах явдалтай тэмцэх, төрийн албан хаагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд “Гэмт хэрэг, зөрчилгүй байгууллага, хамт олон” болзолт уралдааныг энэ сарын 30-наас ирэх 10 дугаар сарын 21-ний хооронд зарлан явуулж байна.

Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн тасгаас зохион байгуулж байгаа энэхүү болзолт уралдаан нь аймгийн Засаг даргын дэргэдэх 23 агентлаг, 19 сумын төсөвт байгууллагуудыг хамрах аж. Энэ хүрээнд холбогдох хуулиудыг сурталчилсан сургалтуудыг байгууллага дотроо зохион байгуулахаас гадна албан газартаа камер байршуулах, хууль эрх зүйн булан нээж ард иргэдэд хууль сурталчлах, шинэ төрлийн ажил зохион явуулах зэргийг харгалзан үзэж дүнг гаргах юм байна. Болзолт уралдааныг “Жем трейд” компанийн Увс аймаг дахь салбараас хамтран зохион явуулж байгаа аж.

 

Холбоотой мэдээ