Эквадор ирэх онд “ОПЕК”-оос гарахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 10:04:13

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Эквадор 2020 оны 1 дүгээр сараас ОПЕК буюу Газрын тос экспортлогч улсуудын байгууллагын бүрэлдэхүүнээс гарна хэмээн тус улсын Эрчим хүч, сэргээгдэхгүй нөөцийн яам мэдэгджээ.


Санхүүгийн тогтвортой байдалд хүрэх зайлшгүй шаардлагатай байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан тухай яам цохон тэмдэглэсэн байна. “Төсвийн зардлыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэлд дурджээ.


Эквадор 1973 онд “ОПЕК”-т элсэн орж байсан бөгөөд 1992 онд гишүүнчлэлээ түр зогсоох шийдвэр гаргаж байсан бол 2007 онд гишүүнчлэлээ сэргээсэн байна.Эквадорын газрын тосны нөөц 8.3 тэрбум торх газрын тосоор үнэлэгддэг байна. 2018 онд газрын тосны олборлолт өдөрт 517 мянган торход хүрч байсан аж.  

Холбоотой мэдээ