Малын хулгайн хэрэг буурсан ч, орон байрны хулгай өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 21:02:05

2016 онд жил мал хулгайлах гэмт хэрэг буурчээ. Гэвч хувийн өмчийн хулгай буюу орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

2015 онд малын хулгайн 11 хэрэг бүртгэгдэж байжээ.  Харин 2016 оны 1-р улиралын байдлаар 4 хэрэг гарсан байна. Өнөө өвөл цас ихтэй нь нөлөөлж байна. Мал тээвэрлэдэг портер, бонго зэрэг ачааны машинуудын яваа хязгаарлагдсантай холбон тайлбарлаж болно. Хаврын улиралд малын хулгай бас нэмэгдэх тал бий. Махны үнэ өсдөг. Тийм учраас малынхаа хариулга маллагааг сайжруулах, ойрын бэлчээрт байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн Сүхбаатар аймгийн төв дээр орон байрны хулгай нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 17 удаагийн хувийн өмчийн хулгайн хэрэг гарчээ. Ялангуяа Баруун-Урт сумын 5,6-р баг гэр хороололд орон байрны хулгай илүү гарах болжээ. Айлын хаалга үүд, цонхийг эвдэн орж, мөнгөн эмээл, мөнгөн аяга, бусад үнэт эдлэл, нөтбүүкнээс эхлээд  цахилгаан бараа, мах, үстэй дээл гээд авч болох юж байна бүгдийг авдаг болжээ. Тиймээс ард хөдөө гадаа явахдаа гэрийнхээ цоож цуургаа сайжруулах, ойрын айлдаа захиж явах зэрэг найдвартай байдлаа сайтар хангах шаардлагатай байна.

Мөн өвлийн цагт авто машины хучлага, аккумулятор, дугуй, толь хугайлах явдал түгээмэл гарч буйг цагдаагийн байгууллага албан ёсоор мэдэгдэж, иргэдэд анхаарууллаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ