"Улаанбаатарын өнгө" хүүхдийн номын наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-04 12:54:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НепкоКидс” хэвлэлийн газрын санаачилгаар монгол хүүхдэд зориулан туурвисан, чанартай бүтээлийг олж илрүүлэх, тухайн бүтээлийг олон улсын зах зээлд гаргах зорилгоор “Улаанбаатарын өнгө” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд эхний ээлжинд “НепкоКидс” хэвлэлийн газар, “Торгоны зам сан”, “Непко” хэвлэлийн газар болон “Тархи цэнэглэгч” номын клубтэй хамтран “Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын анхдугаар уралдааныг энэ оны тавдугаар сард зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг хүлээн аваад байгаа аж.

Уг төслийн хоёр дахь шат буюу номын  фестивал энэ сарын 5,6-ны өдөр болох бөгөөд тус наадам нь хүүхдийн зохиол, хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хүүхэд-эцэг эхчүүдийг нэгтгэснээрээ онцлог юм.

Энэ үеэр олон улсын зах зээлд хүүхдийн номыг нэвтрүүлэх талаар "Бумбардай" цуврал зохиогч Н.Эрдэнэбаяр, НҮБ-ын төслөөр номоо хэвлүүлсэн "Бөөлхөний зүүдний найзууд" ном зохиогч Б.Энхжаргалтай хүүхдийн зохиолч, уншигчдыг уулзуулж,  "Хүүхдийн зохиолын олон улсын зах зээл дэх чиг хандлага ба түүнийг танин мэдэх" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. “Улаанбаатарын өнгө 2019” наадамд  Туркийн Калем агентлагийн захирал Нэрмин  Моллаоглу болон Истанбулын номын наадмын зохион байгуулагч Мехмет Дэмирташ нар шүүгчээр ажиллаж байна. Хүүхдийн номын наадмын хуваарийг сонирхоно уу.






Холбоотой мэдээ