"Уулсын хаан – Өлгий нутаг" үзэсгэлэн олны хүртээл болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-05 15:16:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Залуу гэрэл зурагчин М.Нурболатын "Уулсын хаан – Өлгий нутаг" нэртэй анхны бие даасан гэрэл зургийн үзэсгэлэн Өлгий хотын  М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт олны хүртээл болж байна. 

Үзэсгэлэнд уран бүтээлчийн сүүлийн гурван жилд Баян-Өлгий аймгаас гэрэл зургийн хальсанд буулгасан 60 зураг тавигдсан байна.

"Миний хувьд сүүлийн есөн жилийн амьдралаа гэрэл зураг авахад зориулж байгаа. Монгол орны онгон дагшин байгаль, нүүдлийн соёл иргэншил, эртний түүхэн дурсгалууд, байгалийн үзэсгэлэнт газрууд үнэхээрийн сэтгэл татам гайхамшигтай. Энэ бүгдийг үзэж, мэдэрч  хальсандаа  буулгах бүрт сэтгэл хангалуун сайхан байдаг. Энэ амралын өдрүүдэд болох Бүргэдийн баярын үеэр үзэсгэлэнгээ гаргаж байгаа явдал бол гадаадаас ирэх олон зуун жуулчинд төрөлх аймгаа сурталчлах давхар зорилго агуулж байна" хэмээн нээлтийн ажиллагааны үеэр М.Нурболат хэлэв.   

"Уулсын хаан – Өлгий нутаг" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

  

Холбоотой мэдээ