Төрийн албаны шалгалт өгөхөд боловсролын түвшин харгалзахгүй

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-07 18:32:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн албаны энэ жилийн шалгалтад бүрэн дундаас эхлээд докторын зэрэгтэй хүссэн хүн бүхэн шалгалт өгөх эрхтэй аж.

Жилд нэг удаа болдог төрийн албаны шалгалтын тов зарлагдаж бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар дараах мэдээллийг өглөө. "Шинэчлэгдэн батлагдсан төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн албаны зөвлөл товыг тогтоон шалгалтыг зохион байгуулахаар болсон. Үүний дагуу 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний хооронд цахим хэлбэрээр бүртгэнэ.

Аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтний өрөөнд тусгайлан бэлтгэсэн өрөөнд бүртгэлийг явуулж байна. Шалгалтыг товлосон хугацааны дагуу 11 дүгээр сарын 9-нд авах бөгөөд эхний ээлжинд 100 хүн байхаар бодож 20 компьютер бүхий таван танхим бэлтгэж байна. Шалгалт өгөх иргэний тухайд төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаарыг хангасан, төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзэлтэй хүн бүр шалгалт өгөх бүрэн боломжтой" гэлээ.

Холбоотой мэдээ