Монгол уулчин анх удаа Манаслу оргилд гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
183@montsame.mn
2019-10-08 21:49:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 8 дахь өндөр Манаслу (8163м) оргилд өнгөрсөн сарын 25-ны өглөөний 6 цаг 30 минутад Монголын уулчин Б.Батболд амжилттай авирч гарсан байна. Ийнхүү тэрээр тус оргилд гарсан анхны монгол уулчин боллоо. 

Түүнтэй хамт Хятад, Канад, Пакистан, Исландын 6 уулчин, Балбын 5 хөтөч оргилд гарчээ. Тэд ууланд гарахдаа  нэмэлт хүчилтөрөгч хэрэглээгүй байна. 

Манаслу оргилд хамгийн анх 1956 онд Японы Тошио Иманиси гарч байжээ. 


Б.Батболд Австрали улсад ажиллаж амьдардаг бөгөөд өмнө нь хүү Б.Лувсанжавын хамт Гималайн нурууны үзэсгэлэнт Мера (6461м) оргилд амжилттай авирч байсан юм. Монголын уулчид хөл тавьсан 8000 метрээс дээш өндөртэй хайрханы тоо ийнхүү нэмэгдсэн байна.

Гималайн өндөр оргилуудад гарсан Монголын уулчид гэвэл,

1.Эверэст 8848м 2005 он МУГТ, ОУХМ Г.Өсөхбаяр
2.К2 8611м 2018 он МУГТ, ОУХМ Б.Гангаамаа
3.Лхотце 8516м 2018 он ОУХМ Ж.Бямбасүрэн
4.Чо Оюу 8201м 2001 он МУГТ, ОУХМ Л.Болдбаатар
5.Манаслу 8163м 2019 он Б.Батболд
6.Шиша Пангма 8013м 2013 он ОУХМ Ө.Батманлай нар юм байна.

Холбоотой мэдээ