Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-09 10:36:40

Ховд /МОНЦАМЭ/. Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгаас оролцох эрх авсан хоёр тамирчин, дасгалжуулагч багшид хүндэтгэл үзүүллээ.

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 11-13-нд болно. Тус тэмцээнд Ховд аймгийн  тамирчин О.Саруул, Г.Анужин нар дасгалжуулагч багш С.Ганхуягийн хамт оролцох юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улс, аймгийнхаа нэрийг гарган өрсөлдөх тамирчдын эцэг эх, дасгалжуулагч багшийг өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр “Спортын аваргуудаймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Тодруулбал, дасгалжуулагч багшид 1 сая, тамирчин  тус бүрт 1 сая 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж батламж гардуулав.

Холбоотой мэдээ