Д.Трамп автомашины үнийг бууруулахыг хүсэж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-10 10:04:34

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Холбооны Засгийн газар автомашины үнийг 3.5 мянган ам.доллароор бууруулж, илүү аюулгүй болгох арга хэмжээ авах бодолтой байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Автомашинууд хэтэрхий үнэтэй байна. Бид үнийг нь бууруулахын зэрэгцээ илүү аюулгүй болгохыг зорьж байна. Хүмүүс экологийн хувьд асуудал бага үүсгэдэг шинэ автомашин худалдан авах ашиг сонирхолтой байгаатай холбогдуулан бид зарим хуучин автомашиныг эгнээнээс хасах бодолтой байгаа” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Холбооны эрх баригчид ойрын хугацаанд автомашины салбар дахь шинэ стандартуудын талаар мэдэгдэнэ хэмээн Д.Трамп мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ