АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-11 07:35:59

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ, БНХАУ-ын сайд нарын түвшний худалдааны хэлэлцээ Вашингтон хотноо пүрэв гарагт эхэлжээ. Талууд сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд анх удаа уулзаж буй нь энэ юм.           


Пүрэв гарагт АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. Уг хэлэлцээ долоон цаг орчим үргэлжилсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг уулзалтын дараа мэдэгдэхдээ, Хятадын талтай маш сайн хэлэлцээ хийлээ гэжээ. Мөн тэрбээр баасан гарагт Лю Хэтэй уулзана гэж нэмж хэлжээ.


АНУ ирэх долоо хоногийн мягмар гарагаас эхлэн БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй үед эдгээр уулзалт болж байна. Баасан гарагт хоёр талын хэлэлцээ үргэлжлэх бөгөөд талууд ямар тохиролцоонд хүрэх нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. 

Холбоотой мэдээ