БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-10-12 11:56:16

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үргэлжилсэн хоёр өдрийн хэлэлцээний үр дүнд АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулахаар тохиролцсон байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, хоёр талын төлөөлөгчдийн хүрсэн “эхний үе шатны тохиролцоо”-нд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээ, технологийн хулгайг зохицуулах зэрэг багтсан гэжээ.


Ахиц дэвшил гарсанд баяртай байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ хэлжээ. АНУ БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татвараа ирэх долоо хоногоос 30 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан юм.


АНУ, БНХАУ-ын удирдагчид ирэх 12 дугаар сард Чилид болох НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж Д.Трамп хэлжээ. 

Холбоотой мэдээ