Зимбабвед паспортын тэмдэгт цаас дуусжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГПРЕТОРИЯ. /TASS/.
Зимбабвед паспортын тэмдэгт цаас дууссан тухай “SABC” радиостанци мэдээлжээ. Үүний улмаас тус улсад хэдэн зуун
мянган хүн хилийн чанадыг зорих боломжгүй болоод байгаа бөгөөд хуулийн дагуу шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх үед өөрийгөө мөн болохыг баталгаажуулах,
банкны данс нээхэд асуудал үүсээд байгаа аж.
Энэ нь бизнес эрхлэгчдэд илүү хүндрэлтэй байгаа аж. “Ажлаа бүтээхийн тулд хөрш
орнууд руу сард 3-4 удаа зорчих шаардлага надад гардаг. Надад тулгараад байгаа
асуудал гэвэл миний паспортны бүх хуудас ашиглагдсан бөгөөд тамга тавих зай
үлдээгүй. Шинэ паспорт авах боломжгүй байгаа учир бизнесээ үргэлжлүүлж чадахгүй
байна” хэмээн тус улсын иргэн Чад Шаванда ярьжээ.
Паспорт яаралтай гаргах хүсэлтэд хамрагдсан хүний тоо Зимбабвед 280 мянгад хүрчээ. Зимбабвегийн өндөр дээд албан тушаалтны мэдэгдсэнээр, тус улс нь одоогоор эдийн засгийн ноцтой хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа бөгөөд валютыг үр ашигтай зарцуулах нь засгийн газрын тэргүүлэх чиглэл болоод байна.