Л.Баярмаа жүдогийн дэлхийн ахмадын аваргаар 3 дахь удаагаа шалгарлаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-14 18:06:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Марроко улсад үргэлжилж байнаа жүдо бөхийн ахмадын ДАШТ-ий эхний өдөр F4 ангиллын +78 кг-д ОУХМ Лигдэнгийн Баярмаа түрүүлж дэлхийн аварга болов.


Тэрбээр Их Британийн Лаура Скарлетт-Мкаллистер, эзэн орны Асма Зеббар, Бразилийн Рожерия Сильва нарыг тус тус ялсан бөгөөд түүний жинд таван бөх тойргоор барилдаж ийнхүү түрүүлэх болзол хангасан юм. Л.Баярмаагийн хувьд ахмадын ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүлж байна.


Тус тэмцээний F6 ангиллын эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан Бадмааргаагийн Алтансувд, М2 ангиллын эрэгтэйчүүдийн -90 кг-д Чулуунбатын Эрдэнэбаяр нар тус тус мөнгөн медаль хүртлээ.

Холбоотой мэдээ