Сумандаа нэхий боловсруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-10-16 13:59:03

Увс /МОНЦАМЭ/. Түргэн сумын "Баян-Эрдэнэ рашаант хайрхан" хоршоо нэхий боловсруулах цехтэй болсон байна. Энэ сарын 15-нд ашиглалтад орсон тус цехийн нээлтийн үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, хоршооны гишүүд өргөнөөр оролцжээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, сумын Засаг дарга, хоршоотой гурвалсан гэрээ байгуулан ажиллахаар болсон байна. Ингэснээр үнэгүйдээд байсан нэхийг үнэ хүргэх боломж бүрджээ. Тус цех нь жилд 8000 ширхэг нэхий боловсруулах хүчин чадалтай байна. Боловсруулсан нэхийгээ гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх өргөн боломжтой аж. "Баян-Эрдэнэ рашаант хайрхан" хоршоо нь Увс аймгийн хөдөө аж ахуйн загвар хоршоодын нэг байна. 

Холбоотой мэдээ