Тамирчин О.Саруул самбо бөхийн дэлхийн аварга болжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-16 14:06:17

Ховд /МОНЦАМЭ/. Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ховд аймгийн  тамирчид  амжилттай оролцжээ.

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 11-13-нд болсон юм. Тус тэмцээнд Ховд аймгийн тамирчин О.Саруул, Г.Анужин нар дасгалжуулагч багш С.Ганхуягийн хамт оролцов.

Тэмцээний  залуучуудын ангилалд эмэгтэйчүүдийн 62 кг жинд Ховд аймгийн Мянгад сумын харьяат, ҮБТДС-ийн тамирчин О.Саруул барилдаж,  ОХУ, Казахстан, Украин улсын бөхийг дараалан ялж, алтан медаль хүртжээ.

Тэрбээр өнгөрсөн жил Гүрж улсад зохион байгуулсан Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл энэ жил залуучуудын ангилалд оролцож өмнөх амжилтаа ахиулан Дэлхийн аварга болсноороо онцлогтой.

Харин тамирчин Г.Анужин хүрэл медалийн төлөө барилдаж, тусгай байрт шалгарчээ.

Холбоотой мэдээ