"Түүх мартахгүй" киноны зураг авалт дуусаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-16 15:29:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын гавьяа зүтгэл, амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны кино бүтээж байгаа.

Уг киног бүтээхэд Засгийн газрын нөөц сангаас 500 сая төгрөг гаргахаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байна. Ю.Цэдэнбалын дүрд гурван жүжигчин тоглож байна. Бага залуугийн дүрд залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар тоглож байна. 

Мөн энэ кинонд ОХУ, БНХАУ, БНЭУ-ын  жүжигчид  оролцон тоглож байгаа нь гол дүрийн далайц, түүхэн үйл явдлуудтай холбоотой юм. "Хүмүүн" фильмийн бүтээж байгаа уг киноны зургийг авч дуусаж байгаа юм байна.

эдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулж,  мөн ОХУ, БНХАУ, БНЭУ-ын  жүжигчид, уран бүтээлчид оролцон тоглож байгаа. Уг киноны зохиолч, ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх, ерөнхий зураглаачаар Г.Баттулга, Э.Доржсүрэн нар ажиллаж байна.
Холбоотой мэдээ