БНХАУ-ын эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалд хүрсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /CNN/.
БНХАУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар
улиралд 6 хувиар өссөн нь сүүлийн 30 орчим жил байгаагүй сул үзүүлэлт болжээ. АНУ-БНХАУ-ын
худалдааны маргаан дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд ихээхэн нөлөө үзүүлж
буйг энэхүү үзүүлэлт харуулжээ.
Хятадын Засгийн
газраас баасан гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, 2019 оны 7-9 дүгээр сард
дотоодын нийт бүтээгдэхүүн 6 хувиар өссөн нь 1992 оноос хойших хамгийн сул үзүүлэлт
болсон байна. Уг үзүүлэлт энэ оны хоёрдугаар улиралд 6.2 хувиар өссөн бөгөөд
гуравдугаар улиралд 6.1 хувиар өснө хэмээн урьдчилан таамаглаж байжээ.