Газрын дуудлага худалдааг цахимаар явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-18 16:03:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа"-г энэ 10-р сарын 31-нд www.mle.mn цахим хуудсаар явуулах гэж байна.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар нийслэл дэх 25 байршлын газрыг худалдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ 10-р сарын 28-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх юм. 

Холбоотой мэдээ