Баян-Өлгийд махны үнэ 15-17 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-19 22:58:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан судалгаагаар тус аймагт махны үнэ өнгөрсөн саруудтай харьцуулахад 15-17 хувиар буурчээ.

Өнөөдрийн байдлаар хүнсний захад нэг килограмм хонины мах дунджаар 6500 төгрөг, үхрийн мах 6750, адууны мах 8000 мянган төгрөгөөр тус тус худалдаалж байна. Энэ нь өнгөрсөн оны сүүл үетэй харьцуулахад 875-1460 төгрөгөөр, мөн үеийнхтэй харьцуулахад 567-1437 төгрөгөөр тус тус өссөн үзүүлэлт аж.  

Худалдаа эрхлэгчид махны үнэ өмнөх жилүүдийн түвшинд буухгүй байгааг нийлүүлэлт багасаж мах ховордсонтой холбон тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ