Г.Цэнгүүнбаяр холын зайн шидэлтээр III байр эзэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-21 11:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саудын Арабын хаант улсад 3х3 сагсанбөмбөгийн “Их дуулга” тэмцээний холын зайн шидэлтийн тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” багийн тамирчин Г.Цэнгүүнбаяр амжилттай оролцож гутгаар байрт эзлэв.


“Их дуулга” тэмцээний энэ төрөлд 12 тамирчин шидэлтийн ур чадвараар өрсөлдсөн байна. Саудын Арабт болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Их дуулга” тэмцээнд Монголоос “Улаанбаатар ММС Энержи”, “Архангай тайхар АДМ” багийн тамирчид оролцжээ. 

Холбоотой мэдээ