Туркийн Анталья хот 16 сая жуулчин хүлээн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
АНКАРА. /Anadolu/. Туркийн өмнөд нутгийн Анталья хот энэ оны эцэс гэхэд 16 сая жуулчин хүлээн авах төлөвтэй байна гэж Туркийн Зочид буудлын холбооны тэргүүн Осман Айик мэдээлжээ.
Газар Дундын тэнгисийн үзэсгэлэнт эрэг бүхий Анталья хотоор энэ он гарсаар 193 орны 14 сая жуулчин аялсан бөгөөд жуулчдын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр энэ салбарт ажиллах ажилчдын ирээдүй баталгаатай болж байна гэж О.Айик мэдэгдсэн байна.
"2019 онд хүлээн авсан жуулчдын тоог өнгөрсөн оныхтой харьцуулахад ихээхэн өссөн. Ялангуяа энэ оны аравдугаар сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон" гэж О. Айик мэдэгджээ.