Өвөрхангайд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-22 11:57:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлснээр багагүй эерэг үзүүлэлтийг авчирсан хэмээн аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Төсөл хэрэгжих хугацаанд осол гэмтлийн 599 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар буурсан бол осол гэмтлээс шалтгаалсан нас баралт 38 байгаа нь өмнөх оноос 30 хувиар буурчээ. 2-5 насны 49 хүүхэд, 6-18 насны 147 хүүхдэд осол гэмтлийн шалтгаант өвчлөл бүртгэгдсэн нь өмнөх оноос 20 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

2-5 насны хүүхдийн түлэгдэлт 16 хувиар буурчээ. Мөн зам тээврийн шалтгаант осол гэмтэл 35.6 хувиар, нас баралт 43.7 хувиар, төрөл бүрийн уналт бэртлийн шалтгаант өвчлөл 28.1 хувиар тус тус буурсан байна.

Холбоотой мэдээ