Хонконгийн тэргүүнийг огцруулна гэх мэдээлэл бодлогогүй цуурхал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-23 16:53:02

БЭЭЖИН. /Хinhua/. БНХАУ-ын эрх баригчид Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламыг огцруулахаар төлөвлөөгүй гэж  тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин лхагва гарагт мэдэгджээ.


“Энэ бол улс төрийн бодлогогүй цуурхал. Хонконгт хууль, эрх зүйн арга замаар эмх журмыг аль болох хурдан сэргээхэд төв Засгийн газар Керри Лам болон түүний засаг захиргаанд тууштай дэмжлэг үзүүлнэ” гэж тэрбээр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэсэн байна.


Хятадын Засгийн газар Керри Ламыг Хонконгийн засаг захиргааны тэргүүний албан тушаалаас огцруулах төлөвлөгөө боловсруулж байна гэж “Financial Times” сонин урьд нь мэдээлсэн билээ. Хэрэв уг шийдвэрийг БНХАУ-ын дарга Си Жиньпин баталбал гуравдугаар сараас эхлэн 2022 онд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах хүртэл түүний албан тушаалыг өөр хүн хашина гэж тус сонин мэдээлжээ. 

Холбоотой мэдээ