Улаанбурхан туссан 22 хүн эрчимт эмчилгээ хийлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлсын хэмжээнд он гарсаар нийт 16107 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 308 өвчтөн хандсаны 263 буюу 85 хувь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 47 буюу 17.8 хувь нь хэвтэж, 114 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Одоогоор улаанбурхан өвчний улмаас 371 өвчтөн эмчлүүлж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.
Ж.Болор