Эрдэмтэд хорт хавдар, хөгшрөлтөөс сэргийлдэг бодис олжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2019-10-24 15:31:00

МОСКВА. /RIA Novosti/. “GDF11” хэмээх уураг нь хөгшрөх үйл явцыг сааруулж, хорт хавдар тусахаас урьдчилан сэргийлдэг болохыг Францын Пастер хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон тухай “MedicalXpress” цахим хуудсанд мэдээлжээ.


Эрдэмтэд хулгануудад хэд хэдэн туршилт явуулсан байна. Туршилтын явцад мэргэжилтнүүд “GDF11” уураг нь зүрхний өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэдгээ харуулсан хоолны дэглэмийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг тогтоожээ. Үүнээс гадна, хөгшин мэрэгчид уг уургийг тарихад тархины цусан хангамжийг сэргээж, нейрогенез буюу тархины эс шинээр үүсэх үйл явцыг эрчимжүүлж байсан байна.


“Эдгээр нь таргалалт, мэдрэлийн эсийн өвчин зэрэг бодисын солилцооны зарим өвчнийг эмчлэхэд GDF11-ийг ашиглах боломжтой гэдэг найдлагыг төрүүлж байна” гэж судалгаанд оролцсон эрдэмтэн Пьер-Мари Льедо ярьжээ.


Холбоотой мэдээ