Ливаны Засгийн газрыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-10-25 10:36:37

БЕЙРУТ. /TASS/. Пүрэв гарагт Ливаны нийслэл Бейрут хотын төвд тус улсын Засгийн газрыг эсэргүүцэгчид болон дэмжигчдийн хооронд мөргөлдөөний болсны улмаас зургаан хүн гэмтжээ. Энэ тухай Ливаны Улаан Загалмайн Нийгэмлэгийн /УЗН/ эмхтгэсэн мэдээнд дурдсан байна. УЗН-ийн идэвхтнүүд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.


“An-Nashra” цахим хуудсанд мэдээлснээр, Бейрут хотын Риада Сольха талбайд болж буй жагсаалын үеэр шиитүүдийн “Амаль” болон “Хезболлах” хөдөлгөөний хар цамц өмссөн идэвхтнүүд талбай дээр ирснээс болж мөргөлдөөн гарчээ. Тэд тэнд майхан босгосон нь Бейрутын төвд найм дахь өдрөө жагсаж байгаа өрсөлдөгчдийнх нь дургүйцлийг төрүүлсэн байна.


Жагсагчдын удирдагчид Ливаны эрх баригч бүхий хүмүүст итгэхгүй байгаагаа мэдэгдээд, тус улсын Ерөнхийлөгч Мишель Ауны уриалсны дагуу эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхээс татгалзжээ. Тэд өргөн эрх мэдэлтэй үндэсний авралын Засгийн газар байгуулах, парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг уриалжээ.


Холбоотой мэдээ